Спорт | 2023-02-06
Өвлийн спортын наадмын Снөүбоардын шилдгүүд тодорлоо
Б.Бадамгарав / 406
Өвлийн спортын наадмын Снөүбоардын шилдгүүд тодорлоо

Монголын Бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн өвлийн спортын VII наадам өнөөдөр Снөүбоардын тэмцээнээр эхэлж шилдгүүдээ шалгарууллаа. 
Өвлийн спортын наадмын Снөүбоардын тэмцээн насанд хүрэгчид, өсвөрийн, 14 хүртэлх насны гэсэн гурван ангиллаар, фрийстайл, параллель слалом эмэгтэй, эрэгтэй төрлүүдээр болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Хан-Уул, Багануур, Баянзүрх, Төв, Орхон аймгийн 40 тамирчин өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. Шагналыг Биеийн тамир, спортын улсын хорооны Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, Орхон аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Д.Дэлгэрбаяр, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Спорт цогцолборын захирал Ш.Даваахүү болон бусад албаны хүмүүс гардууллаа.
Насанд хүрэгчид Снөүбоардын эрэгтэй 
1.    Бэгзсүрэн Дамдиндорж /Сонгинохайрхан дүүрэг/
2.    Ганбаатар Ганзориг / Багануур дүүрэг/
3.    Ганбаатар Зоригт /Баянзүрх дүүрэг/

15-18 хүртэлх нас Снөүбоард слалом Эмэгтэй
1.    Ганболд Анхбаяр /Орхон аймаг/ 
2.    Ялалт Энх-Үүл /Чингэлтэй дүүрэг/
3.    Үржинсүрэн Анударь/Баянгол дүүрэг/

14 хүртэлх нас Снөүбоард-Фрийстайл Эрэгтэй 
1.    Түмэн-Өлзий Тэнүүн/ Төв аймаг/
2.    Баттүшиг Тогтуун / Баянзүрх дүүрэг/
3.    Мөнхзалгамж Тэгшдүүрэн /Сүхбаатар дүүрэг/


14 хүртэлх нас Снөүбоард-Фрийстайл Эмэгтэй 
1.    Мөнхчулуун Есүй/ Баянгол дүүрэг/
2.    Сандагдорж Эгшиглэн/ Баянзүрх дүүрэг/

15-18 нас Снөүбоард-Фрийстайл Эрэгтэй 
1.    Түмэн-Өлзий Ирмүүн/ Төв аймаг/ 
2.    Алтанзул Пүрэвдаваа /Сонгинохайрхан дүүрэг/
3.    Эрдэнэчулуун Цэлмүүн / Чингэлтэй дүүрэг/


Снөүбоард-Фрийстайл Эрэгтэй 
1.    Ганбаатар Ганзориг / Багануур дүүрэг/
2.    Мөнхөө Шинэтөр / Баянзүрх дүүрэг/
3.    Мягмарсүрэн Мөнх-Ертөнц / Орхон аймаг/


Снөүбоард-Фрийстайл Эмэгтэй 
1.    Ялалт Энх-Үүл /Чингэлтэй дүүрэг/
2.    Үржинсүрэн Анударь/Баянгол дүүрэг/

14 хүртэлх нас Параллель слалом Эрэгтэй 
1.    Түмэн-Өлзий Ирмүүн /Төв аймаг/ 
2.    Мөнхзалгамж Тэгшдүүрэн /Сүхбаатар дүүрэг/
3.    Батхишигийн Тогтуун / Баянзүрх дүүрэг/


14 хүртэлх нас Параллель слалом Эмэгтэй 
1.    Мөнхчулуун Есүй/ Баянгол дүүрэг/
2.    Сандагдорж Эгшиглэн/ Баянзүрх дүүрэг/


15-18 хүртэлх нас Снөүбоард слалом Эрэгтэй 
1.    Түмэн-Өлзий Ирмүүн /Төв аймаг/
2.    Тэрбиш Эрмүүн / Баянгол дүүрэг/
3.    Эрдэнэчулуун Цэлмүүн / Чингэлтэй дүүрэг/ 


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг өвлийн спортын наадамд Снөүбоардын төрөл нэмэгдэж байгаа нь энэ жилийн тэмцээний онцлог юм. Мөн сүүлийн жилүүдэд снөүбоардын төрлийг сонирхож хичээллэх тамирчдын тоо нэмэгдэж байгааг дасгалжуулагчид хэлж байлаа. 
Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймагт болно.
Өвлийн спортын наадам маргааш буюу хоёрдугаар сарын 7-нд гүйлтийн цана/ тэшилт/ төрлөөр үргэлжлэх юм. Тус тэмцээн 9:00 цагт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ "Сархиа" цанын баазад болно. 

Сэтгэгдэл: