Спорт | 2024-01-31
Байт харвааны шинэ заал ашиглалтад орлоо
А.Админ / 511
Байт харвааны шинэ заал ашиглалтад орлоо

Спортын төрөлжсөн сургалттай “Ирээдүй Одод” сургуулийн байт харвааны заал ашиглалтад орлоо.

Орхон аймагт байт харваагаар олон хүүхэд хичээллэдэг ч зориулалтын заал байхгүйгээс сурагчдын идэвхи муудах, амжилт гаргах нь багассан ажээ. Иймд 8х36 хэмжээтэй шинэ заалыг орон нутгийн төсвийн 950 сая төгрөгөөр барьсанаар сурагчид долоо хоногт 20 цагийн бэлтгэл хийж эхэллээ.  Өмнө нь долоо хоногт 14 цаг бэлтгэл хийдэг байжээ.

Байт харвааны заал нь агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай байхаас гадна агч модон шалтай байх стандарттай юм. Иймд дээрх стандартыг хангасан заал барьсанаар тамирчид  бэлтгэл сургуулилтаа чанартай гүйцэтгэх боломж бүрдэж байна.

Мөн орон нутгийн удирдлагууд 19 сая төгрөгөөр хагас мэргэжлийн болон сургалтад зориулсан нум, аравч бусад дагалдах хэрэгслийг авч өгчээ.

Тус сургууль 2014 онд байгуулагдсан бөгөөд байт харваагаар хичээллэгсэд жил бүр нэмэгддэг байна.

 

 

 

 

Сэтгэгдэл: