Спорт | 2024-05-07
Орхон аймгийн иргэд спорт заалыг долоо хоногт хоёр удаа үнэ төлбөргүй ашиглахаар боллоо
А.Админ / 321
Орхон аймгийн иргэд спорт заалыг долоо хоногт хоёр удаа үнэ төлбөргүй ашиглахаар боллоо

Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал төрийн өмчит спорт заалыг иргэдэд оройн цагаар үнэ төлбөргүй ашиглуулж болох, эсэх талаар судалгаа хийхийг БТСГ-т үүрэг болгосон.

Үүний дагуу Биеийн тамир, спортын газраас  Спорт хорооны “А” заалыг долоо хоног бүрийн лхагва, баасан гаригт 18:00-20:00 цаг хүртэл,  “Б” заалыг долоо хоног бүрийн мягмар, лхагва гаригт 18:00-20:00 цагт иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах боломжтой гэсэн мэдээллийг өгч байна.

Аймгийн Биеийн тамир, спортын газар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  долоо хоног бүрийн  таван өдөр спортын 8 төрлөөр үнэ төлбөргүйгээр хичээллүүлдэг. Иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчлэх цагийг нэмэгдүүлснээр долоо  хоногт 400-500, сард 1800-2000 иргэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх  боломжтой гэж үзжээ.  Цаашид иргэдийн спорт заалаар үйлчлүүлэх эрэлт хэрэгцээ нэмэгдвэл  ирэх зургаадугаар сарын гурванаас өдөр, цагийг нэмэгдүүлэх аж.

Сэтгэгдэл: