Орхон аймагт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд боловсролын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтыг танилцуулж байна.
- 2021 онд аймгийн болосвролын салбарт улс болон орон нутгийн төсвөөс 13 тэрбум 268 сая төгрөг
- 2022 онд аймгийн боловсролын салбарт улсын төсвөөс 8,2 тэрбум, орон нутгийн төсвөөс 3,6 тэрбум нийт 11,8 тэрбум төгрөг
- 2023 онд боловсролын салбарт улс болон орон нутгийн төсвийн 20,9 тэрбум төгрөг
- 2024 онд аймгийн болосвролын салбарт улс болон орон нутгийн төсвөөс 43 тэрбум төгрөгийн хөрөнгө, оруулалтыг тус тус хийж боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэн, сургалтын орчин нөхцлийг үе шаттайгаар сайжруулж байна.
Ашиглалтад орохоор хүлээгдэж буй барилга:
- “Уран эгшиг” сургуулийн спорт заалны өргөтгөл /9-р сард ашиглалтад орно/
- 320 хүүхдийн суудалтай 8 дугаар сургуулийн өргөтгөл /энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно/
- Говил, Рашаант багийн 250 хүүхдийн сургууль
- 16 дугаар сургуулийн спорт заалны төсвийг 2025 оны улсын төсвийн төсөлд суулгуулахаар санал боловсруулж байна.
Барилгын ажил үргэлжилж буй:
- 960 хүүхдийн суудалтай 3 дугаар сургуулийн барилга,
- 320 хүүхдийн суудалтай Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга
VII болон 2А хороололд тус бүр 960 хүүхдийн сургууль барина
Оюут баг 2а хороолол болон VII хороололд тус бүр 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгыг эхлүүлэх бэлтгэл хангаж байна. Барилгын нийт төсөвт өртөг тус бүр 15.7 тэрбум төгрөг. Энэ онд улсын төсвөөс тус бүр 4,7 тэрбум төгрөг батлагдсан. Уг сургуулиуд 2026 онд ашиглалтад орно. Үр дүнд орон нутагт 180 гаруй ажлын байр бий болж, 2 ээлжинд 3800 гаруй хүүхэд суралцах боломж бүрдэнэ.
Оюут баг 2А хороолол 150 хүүхдийн цэцэрлэгтэй болно
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Оюут багийн 2а хороололд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх бэлтгэл хангаж байна. Барилгын нийт төсөвт өртөг 3,4 тэрбум төгрөг. Энэ онд улсын төсвөөс 1,8 тэрбум төгрөг батлагдсан. Уг бүтээн байгуулалт 2025 онд ашиглалтад орсноор 13 ажлын байр бий болно.
“Ирээдүйн Одод” сургууль сурагчдын дотуур байртай болно
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Цагаанчулуут багт “Ирээдүйн одод” сургуулийн 100 хүүхдийн ортой дотуур байрны барилга угсралтын ажлыг энэ онд эхэлнэ. Барилгын нийт төсөвт өртөг 2.9 тэрбум төгрөг бөгөөд 2024 онд 1.4 тэрбум төгрөг батлагджээ. 2026 онд уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор хөдөө орон нутгаас тухайн сургуульд суралцаж буй хүүхдүүд дотуур байранд амьдрах нөхцөл бүрдэнэ.
Сэтгэгдэл: