Орхон аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаанаар орон нутгийн сонгуульд хамгийн өндөр санал авсан 41 нэр дэвшигчийг ИТХ-ын төлөөлөгчөөр бүртгэж баталгаажууллаа. МАН-аас 21, АН-аас 20 төлөөлөгч ирэх дөрвөн жил аймаг, орон нутгийн бодлого, шийдвэрийн төлөө мэтгэлцэнэ.
Тус хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын даргаар Д.Мөнхбат, аймгийн Засаг даргаар Д.Зоригтбаяр нарыг МАН-ын бүлгээс нэр дэвшүүлж Д.Мөнхбат олонхийн саналаар ИТХ-ын даргаар сонгогдлоо. Д.Мөнхбат өнгөрсөн дөрвөн жилд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан юм.
Засаг даргад нэр дэвшсэн Д.Зоригтбаярыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилж захирамж гарсаны дараа баталгаажна.
Д.Зоригтбаяр нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргаар сүүлийн найман жил ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл: