Спорт | 2024-01-24
Есөн аймгийн 100 гаруй тамирчин гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байна
А.Админ / 332
Есөн аймгийн 100 гаруй тамирчин гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байна

“Эрдэнэт мөнгөн өвөл-2024” нээлттэй тэмцээн гүйлтийн цанын төрлөөр  эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Орхон, Баянхонгор, Сэлэнгэ, Өвархангай зэрэг есөн аймаг, нийслэлийн  хоёр клубын 100 гаруй тамирчин таван насны ангиллаар өрсөлдөж байгаа бол ирэх сард уулын цана, снөүбордын тэмцээнээр үргэлжилнэ.

Тэмцээнд “Монголын тусгай олимпийн хороо” тусгай хэрэгцээт иргэдийн төлөөллийг оролцуулж байна.

“Өвлийн спортыг хөгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд “Эрдэнэт мөнгөн өвөл” тэмцээнийг Орхон аймаг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд ирэх онд Итали улсад болох Өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ авсан гүйлтийн цанын тамирчин Б.Идэр оролцож байгаа нь олон тамирчинд урам зориг өгч байна гэж зохион байгуулагчид хэлж байна.  Ирэх жил тэшүүр, шорт трейкийн төрлөөр тус тэмцээнийг зохион байгуулах ажээ.     

 

Сэтгэгдэл: