Спорт | 2023-02-07
Хүүхдийн спортын өвлийн наадмын Гүйлтийн цанын тэмцээнд 128 тамирчин оролцож байна  
Б.Саранчимэг / 772
Хүүхдийн спортын өвлийн наадмын Гүйлтийн цанын тэмцээнд 128 тамирчин оролцож байна  

Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс гүйлтийн цанын тэмцээн эхэллээ.  

Гүйлтийн цана тэшилттэй, сонгомол, буухиа гэсэн гурван төрлөөр дөрвөн насны ангилалд болно. Өнөөдөр тэшилттэй төрлийн 12 доош, 13-14, 15-16, 17-18 насны ангилалын тэмцээн боллоо. 

Тус тэмцээнд 10 аймаг, нийслэлийн дөрвөн дүүргийн 128 тамирчин оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

Тэмцээний замыг орон нутгийн онцлогт тохируулан олон улсын стандартын дагуу бэлдсэн. Нийт 2.5 км үргэлжлэх замд тамирчид өрсөлдөх юм. Өсвөрийн эрэгтэй тамирчид нийт зургаан тойрог буюу 15 км зайд, эмэгтэй тамирчид дөрвөн тойрог 10 км зайд уралдлаа.

Гүйлтийн цанын сонгомол төрөл энэ сарын 9-нд, буухиа буюу багийн төрөл 10-ний өдөр болж шилдгүүдээ шалгаруулна.

 

 

Сэтгэгдэл: