Орхон аймагт энэ онд улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын хэд хэдэн томоохон ажлууд хийгдэнэ. Тодруулбал,
- 7-р хороололд 960 хүүхдийн сургууль барина. / 4.7 тэрбум төгрөг /
- 2А хороололд 960 хүүхдийн сургууль барина. / 4.7 тэрбум төгрөг/
- 2А хороололд 150 хүүхдийн цэцэрлэг барина. /1.8 тэрбум төгрөг/
- Цагаанчулуут багт “Ирээдүйн Одод” сургуулийн 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр барина. /1.4 тэрбум төгрөг/
- Говил багт Эрдэнэт ШУТП-ын барилга барина. /2.4 тэрбум төгрөг /
- Цагаанчулуут багт Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга барина. /1.8 тэрбум төгрөг/
- Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэт чиглэлийн хатуу хучилттай авто зам барих ажилд 8 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд уг ажлын тендер зарлагджээ.
Эрдэнэт хот доторх бүх авто замын засварт улсын төсвийн 50 тэрбум төгрөгийг зарцуулах юм. Уг санхүүжилтээр хот дотор шинээр 7.7 км авто зам тавьж, 46 байршилд зам засварын ажил хийнэ.
Үүнд, Эрдэнэт хотын 6 дугаар бичил хорооллын уулзвараас Их залуу багийн уулзвар хүртэлх А1002 дугаартай улсын чанартай авто замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчилнэ. Уг зам 2.1 км үргэлжлэх бөгөөд дагалдах дэд бүтцийн ажлууд хийгдэх бөгөөд нийт төсөвт өртөг нь 13 тэрбум төгрөг юм.
Мөн Шинэ суурьшлын бүс болох 2А, 7А хорооллын орон сууц дунд, Баянцагаан багийн ПДҮ хэсэгт, Чингэл багийн Ёс заншлын өргөө хүртэлх, Яргуйт багийн Хөтөлийн хэсэг, Уурхайчин баг Баян-Өндөр хотхоноос ББ парк хүртэлх, Говилын 48 айлын орон сууц хүртэлх хэсэгт авто зам шинээр тавина.
Мөн иргэдийн хүсэлтийн дагуу хамгийн их эвдрэл үүсдэг замуудыг нэг бүрчлэн шинэчлэх юм. Үүнд, Дэнж, Эрдэнэ, Чингэл, Шанд, Булаг, Цагаанчулуут, Рашаант зэрэг 14 багийн нутагт байх авто замыг бүрэн шинэчлэх ажлыг энэ зун хийх юм.
Сэтгэгдэл: