Нийгэм | 2023-09-22
Цахилгаан автомашин нэг цэнэглэлтээрээ 500-600 км явдаг
Б.Саранчимэг / 238
Цахилгаан автомашин нэг цэнэглэлтээрээ 500-600 км явдаг

Орхон аймагт болж буй Зэс фестивальд “Leaf center” ХХК оролцож импортоор оруулж ирдэг цахилгаан автомашинаа танилцуулж байна.

Улаанбаатар хотод цахилгаан автомашин унадаг 700 орчим, Эрдэнэтэд таван хүн байдаг. Сүүлийн үед цахилгаан автомашин сонирхогчдын тоо нэмэгдэж байгааг тус компанийн захирал Т.Тумбиш онцоллоо.  

Цахилгаан автомашин нь энгийн автомашинаас 30 дахин бага ашиглалтын зардалтай.  Нэг цэнэглэлтээрээ 500-600 км явдаг юм. Улаанбаатар хотоос Эрдэнэт хүртэл цахилгаан авто машинаар ирэхэд 7500 төгрөгийн зардал гардаг байна.

Мөн орон нутгаас Орхон аймагт цахилгаан автомашины “Хурдан” цэнэглэгч байдаг тул хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэлээ.

Тус цахилгаан автомашин нь 46-250 сая төгрөгийн үнэтэй, иргэд банкны ногоон зээлээр хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

 

 

Сэтгэгдэл: