Нийгэм | 2022-05-23
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦАА ЭНЭ САРЫН 31-НЭЭР ДУУСГАВАР БОЛНО
Б.Саранчимэг / 397
АВТО ТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦАА ЭНЭ САРЫН 31-НЭЭР ДУУСГАВАР БОЛНО

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлөх үүрэгтэй. Хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлнө. Харин албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр болон бүтэн жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой байдаг. 
Ингэхдээ автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч татвараа төлж, оношилгоонд хамрагддаг болсон. Тэгвэл энэ тавдугаар сард автомашины дугаарын сүүлийн орон нь 5, 0 тоогоор төгссөн бол тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны, агаарын бохирдлын төлбөрөө төлнө. 
Түүнчлэн иргэд машинаа худалдахдаа тээврийн хэрэгсэл өмчлөгчийн нэр шилжүүлээгүйгээс үүдэн тухайн жилд төлөх Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, зам ашигласны төлбөр бүгд хуучин өмчлөгчийн нэр дээр үүсэж, татвар өр бий болдог байна. Аймгийн хэмжээнд 2020 оны байдлаар татварын өр үүссэн 5000 гаруй тээврийн хэрэгсэлд байгаа бол энэ тоо жил бүр нэмэгдэх хандлагатай байгаа аж. 
Иргэд тээврийн хэрэгслийн албан татвараа itax.mta.mn, www.Smartcar.mn болон E-barimt  аппликэйшн ашиглан хэзээ, хаанаас ч төлөх бүрэн боломжтой.
 

Сэтгэгдэл: