Боловсрол | 2024-08-29
Хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч буй эцэг, эхэд албан байгууллагаас цаг гаргана
А.Админ / 239
Хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч буй эцэг, эхэд албан байгууллагаас цаг гаргана

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор есдүгээр сарын 2-6 хүртэл нэгээс тавдугаар ангийн хүүхдээ сургуульд нь хүргэж өгч буй  эцэг, эх, асран хамгаалагчдад нь цаг гаргаж өгөхийг аймгийн ЗДТГ-аас уриаллаа.

Тодруулбал, төрийн байгууллагуудын удирдлагуудад хандаж, албан хаагчид нь хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөхөд нь цаг гаргаж байгууллагадаа дотоод зохион байгуулалт хийхийг аймгийн Засаг даргын орлогч Д.Соёлчхүү үүрэг болголоо.

Учир нь анх удаа цэцэрлэгт хамрагдаж байгаа болон  сургуульд орж байгаа хүүхдүүдэд эцэг, эх, асран хамгаалагчдын дэмжлэг, халамж ихэд шаардлагатай байдаг тул энэ нөхцөл байдлыг ойлгож ажиллахыг анхааруулсан юм.

Энэ хичээлийн жилд Орхон аймагт цэцэрлэгт 9000, нэгдүгээр ангид 2500 гаруй хүүхэд элсэн орж байна.

Сэтгэгдэл: