Боловсрол | 2024-08-19
Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийг цахимаар хийж байна
А.Админ / 320
Нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийг цахимаар хийж байна

Энэ сарын 12-оос 25-ныг дуустал нэгдүгээр ангид орох сурагчдыг цахимаар бүртгэнэ. Наймдугаар сарын 28-аас 30 хүртэл анги, бүлгийн зохион байгуулалтыг хийж, эцэг, эхчүүдэд мэдээлэл өгнө.

Сурагчдын дүрэмт хувцасыг өөрчилж поло захтай цамцаар солихоор судалгаа хийж байгаа учир 2024-2025 оны хичээлийн жилд хуучин дүрэмт хувцсыг нь өмсүүлнэ гэж аймгийн Боловсролын газраас мэдээллээ.

Цэцэрлэгийн хүүхдийн бүртгэл өнгөрсөн баасан, бямба гаригт цахимаар бүртгээд дуусчээ.

Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид дунджаар 2000 хүүхэд сурах бол цэцэрлэгт 8000 орчим хүүхэд сурна.

Сэтгэгдэл: