Боловсрол | 2024-08-13
ЭЕШ-аа амжилттай өгсөн есөн сурагчийг шагналаа
А.Админ / 331
ЭЕШ-аа амжилттай өгсөн есөн сурагчийг шагналаа

Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн есөн сурагчийг аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Ганзориг нар хүлээн авч уулзлаа. Мөн эдгээр сурагчийг бэлтгэсэн зургаан багшид баяр хүргэж багш, сурагчдыг орон нутгаас мөнгөн шагналаар шагналаа. 

Элсэлтийн ерөнхий шалгалтад Орхон аймгаас жил бүр 8-12 сурагч 800 оноо авдаг бөгөөд ихэвчлэн орос хэл, англи хэл, хими, биологи, математикийн хичээлээр амжилт үзүүлдэг байна.

 

2023-2024 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 2000 орчим сурагч төгсөж 90 гаруй хувь нь Элсэлтийн ерөнхий шалгалтаа өгчээ.

 

Сэтгэгдэл: