Аймгийн ИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар орон нутгийн ирэх оны төсвийг баталлаа. Ирэх оны төсвийн орлогыг 392,1 тэрбумаар төлөвлөсөн бөгөөд үүний 19,7 тэрбум төгрөг нь өмнөх оны шилжих үлдэгдэл, 179, 6 тэрбум нь улсын төсөвт төвлөрүүлэх орлого, 2,9 тэрбум нь зээлийн эргэн төлөлт юм.
Ирэх онд Байгаль хамгаалах сан, Авто замын сан, Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар өмнөх оны шилжих үлдэгдэлтэй нийлээд 135,7 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын өрнөнө. Тодруулбал, авто замын шинэчлэлд 50 тэрбум, камержуулалтад 4 тэрбум, гэрэлтүүлэгт 2 тэрбум, эрүүл мэндийн салбарт 2,5 тэрбум, боловсролын салбарт 6,4 тэрбум, дэд бүтэц буюу цахилгааны хүчдэл нэмэгдүүлэх болон инженерийн шугам сүлжээний засварт 3 тэрбум төгрөг зарцуулна.
Ирэх онд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийн 40 хувь, төрийн захиргааны албан хаагчдад 60 хувиар тооцож олгохоор төсөвт тусгалаа. Мөн улсын төсвийн 88 байгууллагын 1640 албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл олгох бөгөөд үүнд 7,9 тэрбум төгрөгийг зарцуулна.
Сэтгэгдэл: