Эдийн засаг | 2023-12-01
Хүүгүй, барьцаагүй, эргэн төлөх нөхцөлтэй 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ  
А.Админ / 321
Хүүгүй, барьцаагүй, эргэн төлөх нөхцөлтэй 270 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ  

Бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймаг “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай хөтөлбөрийг хэрэгжүүлж  байна.

Хөтөлбөрийн хүрээнд  “Гарааны бизнес -2023” төсөлд  270 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд 33 иргэнд тус бүр таван сая, шинэ бүтээгдэхүүн болон ногоон сууц үйлдвэрлэлийн гурван төсөлд тус бүр 35 сая төгрөгийн санхүүжилт олгоно. Энэ хөрөнгө оруулалт нь хүүгүй, барьцаагүй мөн  эхний 1,5 жилийн хугацаанд төлөлт хийхгүй үлдсэн зургаан сарын хугацаанд төслийн санхүүжилтээ хуваагаад төлөх нөхцөлтэй юм. Төслийн шалгаруулалт энэ сард болно.

“Гарааны бизнес 2021, 2022” төсөлд бизнес эрхлэгч 70 иргэнд тус бүр таван сая,  хог хаягдал дахин боловсруулах, брэнд бүтээгдэхүүн хөгжүүлэх зургаан төсөлд 10-54 сая нийт 564 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд  байнгын ажлын байр 85-аар нэмэгдэж 42 ажлын байр хадгалагдсан байна.  

Сэтгэгдэл: