Эдийн засаг | 2023-11-21
Ирэх оны хөрөнгө оруулалт хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэнэ
А.Админ / 330
Ирэх оны хөрөнгө оруулалт хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд чиглэнэ

Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргалаар ахлуулсан ажлын хэсэг ирэх оны төсвийн төслийг  Төрийн аудитын байгууллагад хуулийн хугацаанд нь хүлээлгэн өглөө.

Орон нутгийн удирдлагууд 2024 оны төсвийн төсөлд иргэдийн саналыг тусгахын тулд “Санаачилгатай Эрдэнэт хүн” төслийг хэрэгжүүлж цаасан болон цахимаар санал авчээ. Харин Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг боловсруулахдаа Баян-Өндөр, Жаргалант сумын Багийн Иргэдийн Нийтийн хурал болон иргэдийн уулзалтын үеэр авсан байна. Эдгээр саналыг эрэмбэлж ирэх оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд тусгахаар болжээ. Тухайлбал, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, гэрэлтүүлэг, камержуулалтыг нэмэх, авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

 

 

Сэтгэгдэл: